ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЖУРАМД ЯМАР АСУУДЛУУД ТУСГАСАН БЭ?

2018/08/24
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЖУРАМД ЯМАР АСУУДЛУУД ТУСГАСАН БЭ?

"Ипотекийн зээлийн шинэчилсэн журам"-ыг  боловсруулж дууссан бөгөөд Засгийн Газрын хуралдаанаар батлуулахаар бэлтгэж байгаа талаар яригдаад удаж байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, "Ипотекийн зээлийн шинэ журам"-д  гурван гол асуудлыг шинээр тусгажээ.

1.Улсын төсвөөс батлах ипотекийн зээлийн санхүүжилтийн дүнг жилд 500 тэрбум төгрөгт хүргэх.  

2.Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа иргэдэд ипотекийн зээлийг түлхүү олгох, амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах. Утаа гаргахгүй, цэвэр, бохир усны асуудлаа шийдсэн орон сууц болон амины орон сууц барьж байгаа иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгохоор шинэ журамд тусгасан байна.

3.Урьдчилгаа төлбөрийг 25 хувь болгон бууруулах. Харин ипотекийн зээлийн хүүг 7 хувь болгох санал гарч байсан ч боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.

Засгийн Газар дэмжвэл, иргэдийг орон сууцжуулах чиглэлд нааштай алхам гарч эхлэх бололтой...

                                                                                                                                                                                                                                                                                                                               П.Болор

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЖУРАМД ЯМАР АСУУДЛУУД ТУСГАСАН БЭ?  
Тэнхлэг зууч ХХК - Facebook