ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ

2018/08/28
ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн айл өрхүүд орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх тухай шийдвэрийг Нийслэлийн Засаг Дарга С.Батболд нэг жилийн өмнө гаргаж, "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-г байгуулсан юм.

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмыг танилцуулж байна.

Худалдан авах орон сууцанд тавигдах шаардлага

 
 
Иргэний ипотекийн зээлээр худалдан
авах орон сууцанд тавигдах шаардлага
            Талбайн хэмжээ 70 м2-аас ихгүй байх
         Нэг метр квадратын үнэ 2,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байх
        Зээлийн хүүгийн хэмжээ жилийн 8%-иас хэтрэхгүй байх
        Тухайн худалдан авах орон сууцыг улсын комисс хүлээж авсан байх

 

 Сангаас дэмжлэг авах иргэн дараахи шаардлагыг хангасан байна:

  •  Монгол Улсын иргэн байх, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  •  Орон сууцгүй байх /өмч/;
  •  Газраа өмчилсөн байх.
  •  Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1,2-р бүсэд сүүлийн 1-ээс доошгүй жил оршин суусан байх;
  •  Өмчлөлдөө байгаа газрыг Нийслэлийн Газрын Санд үнэ төлбөргүй шилжүүлэхийг зөвшөөрсөн байх;
  •  Нийслэлийн газрын санд шилжүүлэх өөрийн эзэмшлийн /өмчлөл/ газрын хэмжээ 0.04 га-гаас багагүй байх;
  •  Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамруулах журам”, “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Тухайн банкны зүгээс тавигдаж байгаа ипотекийн зээлийн бусад шаардлагууд.

Бүрдүүлэх материал:

  •    Санхүүжилт олгохыг хүссэн өргөдөл;
  •    Оршин суугаа газрын тодорхойлолт; /Хорооны засаг даргын гарын үсэг, тамгатай/
  •    Иргэний үнэмлэх эх хувь /хуулбарын хамт/
  •    Газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар нотариат/
  •    Кадастрын зураг /Сүүлийн нэг сарын байдлаар/
  •    Газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машин/
  •    Харьяа дүүргийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
  •    Өмчлөлд байгаа газрыг Нийслэлийн Газрын Санд үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлт /гар өргөдөл/
  •    Оршин суугаа газрын фото зураг 

Дээрхи бичиг баримтуудыг бүрдүүлэн Сангийн удирдах хорооны ажлын алба буюу Нийслэлийн Гэр хорооллын Дэд Бүтцийн Газарт хүргүүлнэ.

ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook