МОНГОЛБАНКНЫ ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН, "ТЭНХЛЭГ ЗУУЧ" КОМПАНИ ХАМТРАН АЖИЛЛАНА

2018/08/28
МОНГОЛБАНКНЫ ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН, "ТЭНХЛЭГ ЗУУЧ" КОМПАНИ ХАМТРАН АЖИЛЛАНА

Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монголбанкны “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”, “Тэнхлэг зууч” компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Монголбанкны “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-гийн захирал С.Дэмбэрэл, “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн нар гарын үсэг зурсан юм.

Талууд энэхүү санамж бичгийн хүрээнд  эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын салбарт хоёр талын судлаачдын хамтын ажиллагааг дэмжин ажиллах бөгөөд

-Лекц унших, эрдэм шинжилгээний бага хурал, симпозиумд оролцох, хамтран зохион байгуулах,

-Талуудын харилцан сонирхол бүхий сэдвээр сургалт, аргазүй, эрдэм шинжилгээ, судалгааны материал харилцан солилцох,

-Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран гүйцэтгэх,

-Тодорхой сургалтын хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах зэргээр ажиллах юм.

МОНГОЛБАНКНЫ ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН, "ТЭНХЛЭГ ЗУУЧ" КОМПАНИ ХАМТРАН АЖИЛЛАНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook